The thyriod diet буюу Бамбайн дэглэм гэж юу вэ?

Бамбай гэж ер нь юу вэ?

Хүний биеийн эс булчирхай бүр бамбайн гармонд хамаарч бодисын солилцоог зохицуулна. Бамбай булчирхай нь биеийн калор шатаалтыг шууд удирддаг. Юу гэхээр, бамбай нь хүний биеийн бүхий л эд эстэй маш уялдаа холбоотой ажиллаж, эрүүл бодисын солилцоог удирдаж дааврын зохицуулалт хийдэг хэмээн Zea Skin solution-ы үүсгэн байгуулагч, гоо сайхан ба хоол тэжээлийн мэргэжилтан Паула Симсон тайлбарлажээ. Энэ нь таны бодисын солилцоог зохицуулах MVP юм. Мөн хоолны дэглэм нь бамбайн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.

Селенээр баялаг хоол ид

Селен гэж юу вэ?

Энэ бол цайр, иод зэрэг шиг хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй химийн элемент юм. “Селен нь бамбайн үйл ажиллагааг дэмжснээр калорийг шатааж, дааврын түвшинг тэнцвэржүүлэн , бодисын солилцоог сайжруулдаг чухал ач холбогдолтой хэмээн Паул тайлбарлав. Зарим хүнсэнд селен их хэмжээгээр агуулагддаг. Бразил самар, сардин, цацагт хяруул, өндөг, бууцай гэх мэтчилэн селенээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөе.

1. Иод ихтэй хоол идээрэй

Энгийн шинэ ногооны салатандаа жаахан иоджуулсан давс цацаад идэхэд л иодыг бага боловч авдаг. Мөн загас, далайн ногоо, иодын агууламжтай бор замаг зэргийг санал болгодог.

2. Д витаминыг дандаа хэрэглэ

Паулын шинжилгээгээр бамбай булчирхайн өвчтэй хүмүүст Д амин дэмийн түвшин бага байгаа бөгөөд Д үүнийг бамбайн ерөнхий эрүүл мэндийг дэмждэг гэж үздэг. Тэгэхээр юу иднэ гээч. Сүү тараг зэрэг нь Д витаминыг ихээр агуулдаг учраас тогтмол хэрэглэх нь байна шүү.

Тарагны шилийг TESCOMA-гааc…

3. Өндөг өндөг бас дахин өндөг

Өндгөнд их хэмжээгээр агуулагддаг уураг нь бүх дааврыг боловсруулахад чухал үүрэгтэй. Мөн селени, иод, А амин дэм, В амин дэмийн агууламжтай байдаг бөгөөд энэ нь бамбайн эрүүл мэндэд тун нөлөө үзүүлдэг. Үргэлж өндөг ид учир нь бүх амин дэм агуулагддаг.

 

4. Цайраар дутагдаж болохгүй

Цайр хэрэглэсэн бүх эмэгтэйчүүдэд бамбай булчирхайн даавар сайжирдаг. Үхрийн мах, хясаа, буурцаг, мөөг, үр тариа, сармис нь цайрын сайн эх үүсвэр юм. Мөн хулууны үр  цайрын өөр нэг сайн эх үүсвэр юм. Хэрэв та хоолоороо хангалттайг авч чадахгүй байгаа бол цайрын нэмэлтийг хэрэглээрэй.

Одоо харин юу идэх хэрэггүй вэ ?

 

1. Хүнд металаас зайлсхий

Хүнд метал нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг тул аль болох зайлс хийгээрэй. Хамгийн их агуулагддаг хүнс гэвэл сэлэм загас, туна загас, ясны шөл, цагаан будаа зэрэг багтжээ.

2. Cruciferous Vegetables-аас бүү ид

Эдгээр хүнс нь иод болон бамбай булчирхайн даавартай өрсөлддөг глюкозинол-ын нэгдэл агуулдаг. Үүнд байцаа,  түүхий манжин, цэцэгт байцаа, шар буурцаг зэрэг орно.  Хэрэв та бамбай булчирхайгаа асуудалтай хэмээн сэжиглэж байгаа бол глюкозинол-ыг задлах био бэлдмэл хэрэглээд үзээрэй.

3. Шарсан хоолноос татгалзаарай

Шарсан, хуурсан хоол хүнс нь бүх төрлийн өөх тосыг  агуулдаг ба бамбайг дааврын бэлдмэл боловсруулах чадварыг хязгаарлаж, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг.

4. Алкоголь-той уух зүйлсийг март

Корннигийн хэлснээр, гурван долоо хоногт нэг коктейлээс хэтрүүлж болохгүй гэдэг. Үгүй бол бамбай булчирхайн үйл ажиллагаанд тун сөрөг нөлөөтэй ажээ.

Ухаалаг зөвлөгөө: “Та уух юмандаа чихэр бүү холь”

5. Чихрээ боль

Эрүүл мэндийг элсэн чихэр дээрэмдэж байна! Сахар нь биед үл үзэгдэх үрэвсэл үүсгэдэг. Өвчин үүсгэхээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагааг доголдуулдаг аж.

6. Цавуулаг бүхнээс холд

Цагаан гурил нь цавуулаг шинж чанартай учраас бамбай булчирхайн боловсруулах үйл ажиллагааг хамгийн ихээр доголдуулдаг. Мөн гэдэсний салст бүрхэвчийн шингэнийг татаж, бие махбодийг хуурайшуулан,өтгөн хатахад хүргэж, нойр булчирхайн үйл ажиллагааг хямраадаг юм. Мэдээж хэт их таргалалт ч үүнтэй холбоотой.