Club Co-Working үүсгэн байгуулагч Б.Бадамхандын эрүүл хооллолтын нууцаас

CLUB Co-Working үүсгэн байгуулагч Б.Бадамханд “My Top Shelf” булангийн маань ээлжит зочноор уригдаж өөрийн эрүүл амьдралын хэв зуршлаасаа, өдөр тутмын эрүүл хооллолтынхоо тухай Beauty Secrets– ийн уншигч бүсгүйчүүдтэй хуваалцаж байна.

Би өөрөө архитектор мэргэжилтэй бөгөөд мөн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтээр төгссөн болохоор аливаа барилга байгууламжын загварыг байнга сонирхож явдаг. Мөн шинэ оффисуудын загварын чиг хандлагыг, тэр дундаа бизнесийн орчин зах зээлийг судлахаас гадна, үл хөдлөх хөрөнгийн зуучын бизнес орчинг нэлээд түлхүү судалсан маань энэ клубээ нээхэд түлхэц өгсөн. Стартап буюу гарааны бизнес эхлүүлж байх үед гардаг нэг бэрхшээл болох оффис түрээсийн асуудлыг илүү хялбараар шийдэж өгөх санаа анх төрсөн юм.  Манай Co-Working-д төрөл бүрийн салбарын мэргэжилтэн болон бизнес эрхлэгчид ажлын байрны орон зайг хямд үнээр, уян хатан нөхцлөөр, хэрэгцээ шаардлагадаа тохируулан түрээслэж ажиллах боломжтой байдаг.  Мэдээж ажлын байранд зайлшгүй хэрэгтэй сандал, ширээ, оффисын өрөө, хувилагч, хэвлэгч, өндөр хурдтай интернэт зэргийг иж бүрнээр бүрдүүлсэн. Энэ бүхний дараа байнгын үйл ажиллагаанд хамгийн чухал зүйл болох ажлын хамт олон бүрдүүлэх дээр бид анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Миний гоо сайхандаа анхаардаг хэлбэр бол маш энгийн. Хүн дотроосоо эрүүл байж гаднаа сайхан харагдана гэж үздэг. Миний өдөр тутамдаа хэрэглэдэг, өөрөөр хэлбэл эдгээргүйгээр амьдарч чадахгүй гэж хэлж болох дуртай 5 бүтээгдэхүүнийхээ тухай бүсгүйчүүдтэйгээ хуваалцъя.  Эдгээр бүтээгдэхүүнүүд үргэлж миний хөргөгчинд эсвэл хүнсний шүүгээнд маань тасардаггүй бөгөөд амьдралын маань салшгүй хэсэг болсон юм.  Эрүүл амьдралын хэв маягын нууц маань энэ билээ.

Гадил жимс

Миний хийдэг смүүтиний гол үндсэн найрлага бол гадил жимс бөгөөд өдөр бүр өглөөний цайндаа хэрэглэдэг.  Гадил жимсний илчлэг 100 байдаг ба смүүтиндээ хийснээр таны биеийг эрч хүчээр хангаж өдрийг сэргэг, эрүүл чийрэг эхлүүлэхэд гайхалтай сонголт болно.

Хөлдөөсөн жимсгэнүүд  (Frozen berries)

Жимсгэнүүд бол тэр чигтээ антиоксидантаар баялаг бөгөөд хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдагаараа онцлог. Жимсгэнэ гадилын смүүти маш гоё амттай ба өглөөний цайндаа амттан идэж байгаа мэт л мэдрэмж төрүүлнэ.

Бууцай

Бууцай бол тэжээллэг чанар маш өндөртэй ба гадилтай хольж ногоон смүүти хийхэд гайхалтай тохиромжтой ба, эсвэл ногоон салатанд хэрэглэж ч болно.

Quinoa

Quinoa –г үр тариа, будаа шиг жигнэж хэрэглэж болно гэх боловч үнэндээ энэ нь уургаар баялаг үр юм.  Самар шиг амт болон хөвсгөр зөөлөн байдал нь надад таалагддаг.  Салатандаа хольж хэрэглэхийн зэрэгцээ side dish-ий үндсэн гол бүтээгдэхүүн болгоход зүгээр.

Lentils

Lentils (Сэвэг Зарам) бол ургамалын гаралтай уураг юм.  Үүгээр хоол хийхэд амархан бөгөөд хөргөгчинд нэлээд хэдэн өдрөөр хадгалахад тэсвэртэйгээс гадна карри, шөл, dhal, салат зэрэгт хэрэглэхэд тохиромжтой.

 

Өглөөний цайнд уух эрүүл мэндийн смүүти жор:

5-7 ширхэг гадил

50-100 грамм ус

атга дүүрэн жимсгэнэ   (berries)

атга дүүрэн шинэ ургацын эсвэл хөлдөөсөн бууцай 

Бүгдийг нийлүүлээд  сайтар blend хийнэ.

 

Амтлаг Lentil Dhal  oройн хоол: 

1 ширхэг дунд зэргийн сонгино

2 хумс сармис

Эрхий хуруу шиг хэмжээтэй цагаан гаа

1 аяга улаан lentil

2ширхэг том улаан лооль

1 хоолны халбага оливын тос (би хоолоо бараг л тосгүй хийх дуртай,  харин та өөрийнхөө хэрэгцээгээр тосоо нэмж болно)

½ цайны халбага давс (би давс бараг хэрэглэдэггүй,  харин та өөрийнхөө хэрэгцээгээр нэмж болно)

½ цайны халбага cayenne перец

½ цайны халбага нунтаг улаан чинжүү

½  цайны халбага гаат гүнгэм  (turmeric)

½ цайны халбага гичний үр

½ цайны халбага  кумин үр

2 аяга ус

Бэлтгэх арга:

Сонгиноо хэрчинэ. Мөн сармис ба цагаан гаагаа маш сайн жижиглэж хэрчинэ.  Гал дээр  оливийн тос хийж сайтар халаасан савандаа хэрчсэн сонгино ба жижиглэж хэрчсэн сармисаа хийж зөөлөртөл нь  шарна. Дараа нь цагаан гаа болон амтлагчуудаа нэмээрэй. Үүний дараа улаан лооль болон lentil-ээ хийгээл 2 аяга буцалсан ус нэмж хийнэ. Галаа багасгаад 30-40 минут зөөлөн гал дээр буцалгана. Бэлэн болсны дараа нь Quinoa хамт таваглаж ч болно.  Сайхан хооллоорой.

 

 

Та манай зочны бусад жорыг авахыг хүсвэл түүнийг  instragram дээр дагаарай.  Bagibayar