Та арьс арчилгааныхаа яг хэзээ нь салфеткан маскыг хэрэглэх вэ?

Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. К-бьюти арьс арчилгааны нэг амин хэсэг бол яахын аргагүй салфеткан маск юм.  Гэхдээ өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг хүн болгоны эргэлзээд гайхаад байдаг асуулт байдаг. Энэ нь ямар бүтээгдэхүүнийг хэзээ, ямар дарааллаар түрхэх үү гэсэн чухал асуулт юм.

Дараах арьс арчилгааны шатлалуудыг мэдэж байхад л та асуултандаа  хариулт олж чадна.

 

1. Арьс арчилгаанд давхар цэвэрлэгээ зайлшгүй шаардлагатай.

Тосон цэвэрлэгчээр цэвэрлэсний дараа заавал хөөсөн цэвэрлэгчээр угаагаарай.

NO. 1 KING’S BERRY CLEANSING OIL

RICE REAL CLEANSING FOAM

 

2. Дараа нь арьсандаа таарах тонероор чийгшүүлнэ.

Hydra Base pH 5.5 Toner

3. Харин дараа нь сэрум / эссэнц /  ампулаа түрхэнэ.

Яагаад гэвэл салфеткан маск нь ерөнхийдөө эссэнзийн бас нэгэн төрөлтэй ижил юм. Өөрөөр хэлбэл та салфеткан маскаа тавьж болно гэсэн үг.

HYALURONIC ACID 100

4. Салфеткан маскыг яг 20 минут нүүрэндээ  тавина.

Тэр ч бүү хэл өөрийн дуртай  серумээ ч салфеткан маскны доор түрхэж “сэндвич” болгон илүү үр дүн мэдэрч  болох юм. Бас нэгэн зайлшгүй сануулах зүйл бол 20 минутаас  илүү хугацаагаар тавьж болохгүй. Мөн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай сайн. Гэхдээ  бас таны арьсны онцлогоос шалтгаална л даа. Тослог арьстай бол 7 хоногт 1 удаа салфеткан маск хэрэглэхэд тохиромжтой. Маскаа тавьсны  дараа зовхины тосоо түрхэнэ, мөн маскны үйлчлэлээ  улам сайн болгохын тулд чийгшүүлэгч тосоо түрхвэл сайн.

SNAIL REPAIR EYE CREAM

За тэгэхээр та тахиа анхдагч үү, өндөг анхдагч уу гэдэг дээр эргэлзсээр байгаа хэдий ч ямар бүтээгдэхүүнийг яг хэзээ нь яаж түрхэж хэрэглэх вэ гэдгээ мэддэг боллоо.

PAPAW POLIS ROYAL HONEY MASK

 

I’M PRO AMPOULE PAD M

Мөн дээр нь нэмээд өнгөлөг гялалзсан арьстай ч болох нь. Амжилт охидоо .