Beauty Secrets-ийн нүдээр ажил хэрэгч Урангоог харцгаая…

Удаан хүлээлгэсэн BS ийн “My Top Shelf” булангийн маань хүндтэй нэгэн зочноор “UA Properties“ ХХК-ны захирал А. Урангоо оролцож уншигч бүсгүйчүүдтэй маань өөрийн өдөр тутмын гоо сайхны нууцаас хуваалцаж дотно яриа өрнүүллээ. Түүнийг бид ажил хэрэгч бүсгүйн дүрээр л ТВ, сонин сэтгүүлээс харж байсан бол энэ удаа арай өөр өнцгөөс харах нь бүсгүйчүүдэд маань маш сонирхолтой байх болно гэж найдаж байна.

Үргэлж шинийг эрэлхийлж, урагш тэмүүлж байдаг, риск өндөртэй үл хөдлөх хөрөнгийн салбарыг маш сонирхолтойгоор  хөгжүүлэн, үнэтэй хувь нэмэр оруулж яваа үлгэр жишээ дайчин бүсгүй. Асар завгүй амьдаралын хэвшилтэй хэдий ч бизнес эмэгтэй ба сайн ээжийн үүргийг амжилттайгаар давхар гүйцэтгэж яваа залуу ээж бас удирдагч юм.

Бидний яриа уламжлал ёсоор түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүд дүүрэн өрөөтэй байгаа ариун цэврийн өрөөнөөс эхэлсэн юм. Маш уриалгаханаар биднийг хүлээн авч бүсгүйчүүдийн дотно яриа өрнүүллээ. Аливаа зүйлийг уг үндсээр нь системтэй судалж байж өөртөө, амьдралдаа тусгаж авдаг нь түүний эмх цэгцтэй ярианаас ажиглагдсан бөгөөд түүний гоо сайхны ертөнцөд тавтай морилно уу.

 

Арьс арчилгаа

Би арьс арчилгааг төгс арьстай байхын гол нууц гэж үздэг. Нүүр будалт болон өдрийн арьс арчилгаанаас илүүтэйгээр би шөнийн арьс арчилгаанд илүү анхаардаг. Хамгийн тохиромжтой арьс арчилгааны үе бол шөнийн цаг гэж би боддог. Бүсгүй хүний арьсанд шөнийн нойр, шөнийн тосноос илүүтэй зүйл гэж бараг үгүй байхаа. Цаг бол алт гэдэг хатуу зарчимтай учраас, хүүхэддээ зарцуулах цагаа гоо сайхны асар олон шатлалт бүтээгдэхүүнүүд хэрэглэж зарцуулахыг илүүд үздэггүй. Гэхдээ бүсгүйчүүдийн адилаар сардаа нэг удаа заавал гоо сайханд ордог. Мөн бүтэн биеийн иллэгт орж алжаалаа тайлдаг.

Шөнө бүр ямар нэгэн төрлийн маск тавьж унтдаг ба эсвэл шөнийн маш сайн тэжээлийн тос түрхэж хонодог. Сүүлийн үед Skinfood брэндийн Black sugar line –ыг нэг бүрчлэн туршиж үзсэн бөгөөд таалагдаж байгаа. Бас нэгэн нууцаасаа дэлгэхэд нүүр цэвэрлэгээг зөв шатлалтайгаар зөв хийхийг хичээдэг. Би нүүрний будгаа арилгахдаа зориулалтын makeup цэвэрлэгчээр цэвэрлэсэний дараа заавал хөөсөн цэвэрлэгчээр угаадаг.

Давхар цэвэрлэгээ гэдэг нь арьс амраах мөн чийгшэл  сайн авах, сайхан гэрэлтсэн арьстай байхын гол үндэс гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Миний хамгийн дуртай өөрөөр хэлбэл holy grail маань SUPER FACIALIST, Overnight Skin Recovery Cream. Энэ шөнийн чийгшүүлэгч тос нь Probiotic-тай учраас арьсанд шөнийн турш маш сайн тэжээл өгдөг. Түрхэж хоноод өглөө арьс маань хүүхдийн арьс шиг л булбарай болсон байдаг. Арьс чийг тэжээлээр дутвал л хөгширч үрчлээс үүснэ гэдгийг дэлхий даяараа л мэддэг ба энэ тухай гоо сайханчид ч байнга зөвлөдөг. Тийм ч учраас би сайн чанарын чийгшүүлэгч тоснууд их туршдаг. Тэр брэнд, энэ брэнд гэж дагнадагүй.

Хамгийн үнэтэйгээс эхлээд энгийн брэндүүдийг ч туршиж үзсэн. Орц найрлагыг нь харж байгаад л өөрт тохирох тосоо сонгодогдоо. Ер нь миний гоо сайхны буланд маань чийгшүүлэгч тоснууд ба чийгшүүлэгч ус нэлээдгүй хэмжээгээр байгаа. Жишээ нь би машиндаа байнга гарын тос, чийгшүүлэгч ус авч явдаг ба аль нэг нь байхгүй бол надад нэг л дутуу мэдрэмж төрөөд байдаг.

 

Мөн дараагийн нэгэн байнга мөрддөг гоо сайхны нууцаасаа хуваалцахад нүүрээ би заавал буцалсан усаар л угаадаг. Крантнаас шууд гоожиж байгаа ус хатуулга ихтэй учир арьсанд сөрөг нөлөө ихтэй. Өглөө би нүүрээ цэвэрлэчихээд Swissplus, Vitamin C Lotion II –г цацдаг. Хэрэглэхэд ч амар. Хүчил агуулдаг учир давхар чийгшүүлэх үйлчилгээтэй.

BS TIPS / BS-ийн зүгээс витамин Ц- тэй санал болгосон бүтээгдэхүүн дээр дарж сонирхоно уу  Vitamin C, I’m pro Ampole Pad C )

Мөн арьсны дархлааг дээд зэргээр хангаж өгдөг нь надад маш ихээр таалагдаад байгаа. Тийм ч учраас би нэлээд хэдэн bottle-ийг хэрэглэж дуусгаад байгаа. Миний бас нэгэн holy grail юм.

Дараагийн та бүгдэдээ танилцуулах бүтээгдэхүүн бол The Extra Virgin COCONUT OIL. Энэ нь маш олон төрлийн үйлчилгээтэй.

Биедээ ,үсэндээ ,нүүрэндээ, хүүхдийн биед ч түрхэж хэрэглэж болно. Халуун усанд бага зэрэг савтай нь барьж халаагаад л шууд хэрэглэчихнэ. Үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн. Дараагийн дуртай бүтээгдэхүүн бол энэ глицерин. Тосны ерөнхий бүтцэд глицерин өндөр хувиар ордог.   50% глицерин, 50% устай хольж нүүрэндээ түрхдэг. Ямар ч сайн чийгшүүлэгч тосноос илүүтэйгээр үйлчилдэг шүү. Маш өндөр үр нөлөөтэй. Харин арьс цэвэрлэгээндWITCH HAZEL ыг хэрэглээд нэлээд уджын.

Ер нь дээрх 2 бүтээгдэхүүн байхад л бьютиг атгаж байна гэж бодож болно.

Энэ 2 бүтээгдэхүн эмэгтэйчүүдийн шүүгээнд байх ёстой гэж боддог. Чийгшүүлэх цэвэрлэх ихэнх бүтээгдэхүүнүүдэд 2 үндсэн найрлага ордог. Арьсанд өөр юу хэрэгтэй гэж? Амьдрал энгийн байх тусмаа амттай гэж зүгээр нэг хэлсэн үг биш гэлтэй.

Нүүр будалт

Харин нүүр будалтын хувьд хэлэхэд би хэт их дэс дараалалтай зүйлүүдээс татгалздаг. Амьдралын хайран сайхан цагыг би тольны өмнө сууж олон давхар дэс дараатай олон будаг хэрэглэх сонирхол үнэхээр байдаггүй.

Жишээ нь би заримдаа concealer-аар нүүрээ будчихдаг. Шингэн кремний үүрэг хангалттай сайн гүйцэтгээд л байхад заавал яагаад тусад нь өөр бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж ? Өө дарагчыг зөвхөн өөн дээрээ л ашиглах ёстой гэсэн нь зөвхөн маркетинг. Би маркетингийн  маш олон хичээлүүд үзсэн. Маркетингийн аргаар брэндинг үүсгэж байгаа нэгэн аргад хэт автах хэрэггүй. Хэрэглэгч өөрөө хаанаас юуг яаж авах вэ, юунд итгэх вэ гэдэг хэрэглээний боловсролтой байх хэрэгтэй. Мөн пудр, крем маань өөрөө нарны хамгаалалттай байхад яагаад давхар нарны тос хэрэглэх хэрэгтэй гэж гэх мэтчилэн олон сонин асуултууд өдөр тутмын амьдралаас маань урган гарч байна.

Би өөрийнхөө уншиж, сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлан энэ бүгдэд хариуг нь бодож, амьдралдаа хэрэгжүүлдэг. Нүүр будалтаас хамгийн их анхаарлаа хандуулж буддаг нь миний нүд. Бараан өнгийг илүүд үздэг учраас нүдний тенийн маань бараан өнгүүд нь түрүүлж дуусчихдаг тал бий. Сүүлийн үед таалагдаад байгаа праймер Хадаан брэндийнх. Заримдаа нүүрээ будмааргүй үедээ түрхээд гарахад будаагүй мэт натурал харагдуулдаг. Та нартаа туршаад үзээрэй гэж хэлье. Бид яаж ч хичээж эрүүл хоолллосон ч бай амьдралын буруу хэвшил ямарваа нэг байдлаар байж л байгаа. Өөрийнхөө бие ч нүүрэндээ ч ДЕТОКС хийх нь маш чухал.  Тиймээс SUKIN, Detoxifying Facial Scrub-ыг хэрэглэх дуртай. Бас л хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн маань яахын аргагүй нэг.

SUKIN – Австралийн номер нэг байгалийн гаралтай брэндийн бүтээгдэхүүнүүдийг энд дарж сонирхоно уу ?

Япончуудын усанд орох соёлыг хүндэтгэж явдаг. Иймээс халуун баннд хэвтэх дуртай. Арьсыг маш сайн амрааж өгдөг. Dead sea minerals тай халуун баннд орох дуртай. Мөн хуурай сүүтэй баннд ордог. Арьс тайвшраад дараа нь тос түрхэхийн ч хэрэггүй уян зөөлөг торгомсог болгодог. Ээж маань үндэсний үйлдвэрлэгч гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэр ч утгаараа би үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхол илүү байдаг. АРИУН брэндийн  нойтон салфеткаар бас будгаа арилгаж болдог.

Гоо брэндийн bath bomb миний бие арчилгааны дуртай бүтээгдэхүүн болоод байгаа. За хамгийн сүүлд ярих зүйл бол үс арчилгаа. Би 2 дараалж хүүхэд төрүүлсэн учир үс унах гэсэн асар том асуудалтай тулгарсан. Америкт байхдаа нэгэн Солонгос үсчинд үйлчлүүлдэг байсан ба, маш системтэй мэдлэгтэй тэр бүсгүйн зөвлөснөөр би энэ TORETON сармисны хандыг хэрэглэсэн байгаа.

Япон брэнд. Ямар ч сармисны хурц үнэр байхгүйн зэрэгцээ үс уналтыг гайхалтай зогсоож, ургуулан,торгомсог болгодог. Маш олон төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд туршиж үзсэн хэдий ч үүнээс сайныг одоохондоо олоогүй л явна. Эцэст нь бизнесийн арга барил, зарчим гэх мэт ажил мэргэжилтэй холбоотой ярилцлагуудаас тэс өөр, миний гоо сайхны талаар сонирхолтой яриа өрнүүлсэн Beauty Secrets –ийн хамт олонд маш их талархсанаа илэрхийлье. BS бол Монголын зах зээлд шинэлэг үйлчилгээ болж чадсан гэж би хувьдаа дүгнэдэг. Дизайн шийдэл их аятайхан, бүсгүйчүүдийн байнгын ханддаг вэбсайт болж чадсан.

Хүргэлтийн үйлчилгээг мэргэжлийн компанитай хамтарч шийдэж чадсанаараа хэрэглэгчлдэд төвөг чирэгдэл үүсгэхээс зайлсхийж, цаг үеэ олсон мэдрэмжтэй үйлчилгээ нээсэн гэж би харж байгаа. Би өөртөө болон 2 ээждээ сар болгон гардаг Subscription box буюу #beautybox–ыг захиалдаг бөгөөд сонирхолтой бүтээгдэхүүнүүд багтаадагт баярлалаа. Эмэгтэйчүүд бид ер нь уйдамтгай талдаа хүмүүс болохоор бүтэн савтай гоо сайхны бүтээгдэхүүнээ тэр болгон дуусгаад байдаггүй. Харин 35000₮-д 5 өөр төрлийн гоё бүтээгдэхүүнүүд авах боломж олгож байгаа нь энэ үйлчилгээний онцлог ба давуу тал гэж бодож байна.

10 дугаар сарын #beautybox -ийг энд дарж захиална уу

 

Гаднаасаа дайчин харагдах хэдий ч дотно яриа үүсгээд суухад намуухан мөн ялдамхан ийм нэгэн ажил хэрэгч бүсгүйтэй хэдэн хором ярилцсанаа BS –ийн уншигч бүсгүйчүүддээ хүргэж байна.