Өөрийн арьсандаа тохируулж хамгийн сайн нүүр цэвэрлэгчийг хэрхэн олох вэ?

Арьсаа цэвэр эрүүл байлгахын үүднээс бид өдөр бүр нүүрээ угааж цэвэрлэдэг. Гэхдээ арьсандаа таарах бүтээгдэхүүнээ олох нь их ярвигтай. Ялангуяа та асуудалтай арьстай бол (нүүрээр юм гардаг) зэгсэн том өөрчлөлт хийх хэрэгтэй.

Харин хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байна уу?  Дараах нийтлэлийг уншаад өөрийн арьсандаа тохирох хамгийн сайн нүүр цэвэрлэгчийг олоорой.

Өөрт таарч тохирох цэвэрлэгээний бүтээгдэхүүн олоход эхлээд арьсныхаа төрлийг олж мэдэх хэрэгтэй

Детокс буюу цэвэрлэгээ хэрэгтэй арьс

Гол онцлог шинжүүд: Хэрэв та их хэмжээний тослогжилт ба батгажилт гэсэн 2 дайсантайгаа байнга тэмцэлдэж байгаа бол: Таны хийх ажил бол батганы эсрэг үйлчилгээтэй, хэт ихээр хуурайшуулдаггүй ба зөөлөн найрлагатай цэвэрлэгч бүтээгдхэүүн олох юм.  All Clean White Clay Foam, цэвэрлэгч нь арьсны бохирдол, тослогыг цэвэрлэж, арьсны нүхэнд байх нянг сугалж гаргахаас гадна kaolin (Amazon-ы цагаан шавар)  шавар нь гиалуроны хүчил, наргил модны тос болон цитрус, ургамалын гаралтай тоснуудыг агуулдаг учир арьсыг чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй. Хэрэв таны арьс улайх гээд байдаг бол All Clean Green Foam PH 5.5– aaр угаагаагаад үзээрэй. Парабены агууламжгүй уг цэвэрлэгч  гелний найрлага бүр нь EWG 1  ба 2- дугаар зэргийн үнэлгээтэй. Сentella asiatica ба Witch hazel-ын найрлагууд нь арьсыг тайвшруулж эдгээх үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой боловч эмзэг мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой.

Чийг дутсан арьс:

Гол шинж  тэмдэгүүд: Арьс маш ширүүн хуурайшиж барзайна. Угаасны дараа арьс таталдаж хуурайшна, загатнах мэдрэмж өгнө. Хуурай арьсанд илүү ихээр TLC ( tender loving care / илүү их хайр халамж) хэрэгтэй байдаг. Арьсаа гадна дотноос нь чийгшүүлэх талаар арга хэмжээ авсан нь тун зөв. Чийгшүүлэх найрлагууд ихтэй цэвэрлэгч сонгож аваарай. Organic Flowers Foaming Gel  нь арьсыг чийгээр хангангаа арьсны бохирдлыг цэвэрлэдэг. All Clean Balm нь цитрус ба эмийн ургамалын тос агуулдаг бөгөөд арьсыг огт хуурайшуулахгүйгээр нүүр будгийг цэвэрлэнэ. Эсвэл бүр илүү зөөлөн цэвэрлэгч хайж байгаа бол минерал тос, парабен, силиконы найрлагагүй, арьсанд ямар ч харшил өгдөггүй All Clean Green Foam PH 5.5-ыг сонгоорой.  

Тэнцвэржүүлэлт дутсан арьс:

Гол шинж тэмдэгүүд: Хацрын арьс маш хуурай, гэхдээ Т зоне ( дух, хамар, шанаа) хэсгээр тослогтдог. Эсвэл бүр арьс тань нэг өдөр маш тослог, өөр өдөр нь маш хуурай гэх мэт учир нь ойлгогдохгүй.

Холимог арьсыг арчлахад маш хэцүү. Өөр өөр хэсгээрээ өөр өөр арчилгаа хэрэгтэй болдог. Хүчил шүлтлэгийн тэнцвэрийг олох бүтээгдэхүүн олох хэрэгтэй.  Та нүүр будгийн үлдэгдэл, тослогжилт, бохирдлыг цэвэрлэж, арьсыг зөөлрүүлж тайвшруулах үйлчилгээтэй Snail Repairing Foam Cleanser , Real Rice Cleansing Foam All Clean Green Foam PH 5.5 цэвэрлэгчийг сонгоорой.

Цайруулах хэрэгтэй арьс

Гол шинж тэмдгүүд: Арьс чинь өнгөө алдаж бүрзийсэн харагдана. Арьсыг тань цайруулахын тулд 2 шатлалт арга хэмжээ авах хэрэгтэй болно. Нэгдүгээр шат нь зүгээр нэг цэвэрлэгээ хийдэг цэвэрлэгч бус сонгоорой. Egg White Bubble Cleanser– ыг сонгоорой. Зөвхөн угааж цэвэрлээд зогсохгүй шаардлагатай чийгээр хангана. Мөн үрчлээний эсрэг үйлчилгээтэй найрлагуудыг шингээсэн байдаг. Yхэжсэн арьсыг гуужуулж гэрэл цацруулсан тунгалаг арьсыг танд бэлэглэнэ. Хоёрт байнга хэрэглэдэг цэвэрлэгчээ солиод үзээрэй.