Исэлдүүлж гаргаж авсан бүтээгдэхүүнүүд хэрэгцээ ихтэй байгаа вэ?

Солонгосын исгэж гаргасан бүтээгдэхүүний хэрэглээ эртний Ханбанг жортой холбоотой. Ханбанг гэдэг нь хүн орхоодой, лянхуа цэцгийн үндэс, цай, мөөг зэрэг Солонгосын ургамлын гаралтай эмчилгээний орц найрлагыг илтгэдэг. Кимчинд дуртай шигээ эртний Солонгосчууд тодорхой төрлийн исгэсэн орц найрлагыг эрүүл мэнддээ сайн гэж итгэдэг байжээ.

Тэдний энэхүү итгэл үнэмшил нь хэд хэдэн шинжлэх ухааны шалтгаанаас үүдэлтэй:

  1. Исгэлт гэдэг нь исгэгч, бактерийг ашиглан элсэн чихрийг хүчил, газ, согтууруулах ундаа болгох бодисын солилцооны үйл явц юм. Уг үйл явцаар тухайн орцын молекулын бүтэц задарч шим тэжээлийг нь илүү баяжуулж, шингээдэг.
  2. Халааснаас илүү уг найрлага нь өөрийн шим тэжээллэг чанараа хадгалах үүднээс исгэлтээр холилддог. Тиймээс ч исгэж гаргасан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд исгэж гаргаагүй бусад бүтээгдэхүүнээ бодвол илүү үр дүнтэй байдаг.
  3. Исгэлтээр амино хүчил ялгарч коллаген үйлдвэрлэл, антиоксидантыг нэмэгдүүлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  4. Ихэнх исгэж гаргасан бүтээгдэхүүнүүд хүчиллэг учир арьсыг гуужуулдаг.
  5. Исгэсэн элсэн чихэр, жимсний хүчил нь арьсыг чийгшүүлдэг.
  6. Исгэж гаргасан бүтээгдэхүүнүүд хуурай, мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой байдаг.

Пробиотикийн төрлүүд:

Бифидо исгэсэн лизат -дархлааны тогтолцоог дэмжиж, мэдрэмтгий байдлыг бууруулж, арьсны нөхөн төлжилтийг дэмжих үүрэгтэй ходоодны бактери юм. Бифидо нь ампулны найрлагад усны дараа орох хоёр дахь гол найрлага юм.

Питера нь арьсыг залуужуулах, цэвэрлэх, зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Солонгосын арьс арчилгааны талаар мэдэх хүмүүс мөн галактомисын талаар мэдэх байх. Энэ нь хар батга, сэбум, арьсны үхэжсэн эс, батгыг багасгаж, нүхжилт жижгэрүүлж, арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй мөөгөнцөр юм.

Исэлдүүлж гаргаж авсан бүтээгдэхүүнээрээ алдартай Wish Formula брэнд

Wish Formula брэндийн бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай “исгэлтийн” шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд арьсны мянга гаруй клиникт нийлүүлэгддэг. Мөн Wish Formula брэндийн бүтээгдэхүүн нь Америк (Peach & Lily, Glow Recipe) болон Азид зарагддаг эрэлт, хэрэгцээ өндөртэй бүтээгдэхүүнүүдийн нэг болоод байна. Монгол бүсгүйчүүдэдээ Wish Formula брэндийн бүтээгдэхүүнүүдийг санал болгох боломжтой болсондоо “Beauty Secrets” их баяртай байна! 

Wish Formula брэнд нь 2016 оны ХҮЧИРХЭГ БРЭНД (COS’IN KOREA),  K-BEAUTY EXPO KOREA -ийн ШИЛДЭГ 10 брэндийн нэгээр шалгарсан юм.

Day Day 365 All Boosting Pad

Маш сонирхолтой энэхүү маск нь Кератин, сэбум, арьсанд наалдсан маш нарийн тоос шороо бохирдлыг цэвэрлэнэ. Серум, лоcьон, эссенц гурвын үүргийг ганц удаагийн түрхэлтээр арьсанд гүн шингээж мөн үхэжсэн арьсыг гуужуулна. Найрлагад нь багтах Витамин С болон В5 нь арьсыг тэжээлээр хангаж, гликоликийн хүчил нь нүхжилтийг багасгадаг бол, Niacinamide ба ургамалын исэлдүүлсэн ханднууд нь эрч хүчтэй гялалзсан арьсыг бэлэглэнэ.