Хүчлийн найрлагатай бүтээгдэхүүнүүд гэж юуг хэлэх вэ ?

Хүчлийн найрлагатай бүтээгдэхүүн гэж юу вэ ?

Таны арьсанд зайлшгүй шаардлагатай, арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад ордог тэрхүү “-ic” –ээр төгсдөг, арьсыг гөлгөр зөөлөн болгодог байна. 2017 онд химийн гаралтай гуужуулагч маш их хэрэгцээтэй болж эхэлсэн ба өдөр бүр л шинэ хүчил танилцуулагдаж,  аль болох хэрэглээ амархантай үйлчилгээ сайтайг хэрэглэгчдэд санал болгож байна. Хэрэглэгчид өөрсдийн дүгнэлтээ хийнэ бизээ. Хүчлийн толь бичигт тавтай морил.

ACETIC ACID

Энэ бол цууны хүчил! Дангаар нь хэрэглэхийг нээх сайшаахгүй боловч Apple Cider Vinegar буюу Алимны дарсны хүчлийг асар олон тооны хүмүүс хэрэглэсээр л байгаа. Арьсны өнгийг засах болон үсний хагнаас салахад хэрэглэдэг. Болгоомжтой хэрэглээрэй.

AZELAIC ACID

Энэ нь таны арьсанд байгалиасаа л байдаг антиоксидант юм. Арвай, үр тариа болон хөрөнгөнөөс үүсдэг. Таны эрүүл мэндэд маш сайн. Хавдалт, батгаших, улайлт rosacea өвчний үед хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Azelaic acid нь dicarboxylic acid –ын төрөлд багтах ба нэгдэл бүтцийг нь аваад үзэхээр хэтэрхий төвөгтэй ч, ер нь л цайруулах ба бактерийн эсрэг үйлчилгээтэй гэж ойлгоход болно. Энэ хүчлийг хамгийн дотны найзаараа сонгоход харамсах зүйлгүй.

CITRIC ACID

Alpha hydroxy acid- Амазон дээрээс ч худалдан авах боломжтой. Citric acid нь нунтаг хэлбэрээр ч байх ба үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй. Гэхдээ Glycolic ба lactic acid-тай огтхон ч төсгүй. Зах зээлээс ийм гуужуулагч олоход хэцүү. Маш зөөлөн найрлагатай учир гэртээ өөрийн гэсэн таарч тохирох гуужуулагчийг өөрийн гараар хийхэд гайхалтай сайн түүхий эд болж өгдөг.

GLYCOLIC ACID

Хаанаас нь ярьж эхлэх үү энэ хүчлийн талаар? Glycolic acid нь тослог арьстай хүмүүсийн дотнын туслагч гэж хэлж болох бөгөөд бүх төрлийн  alpha hydroxyl acid-ын хаан нь юм. Alpha hydroxy acid нь арьсны гадна өнгөнд нөлөөлдөг бол beta hydroxy acid арьсны гүнд нэвчиж үйлчилдэг. Харин AHA усанд уусамтгай учир хуурай болон хэвийн арьсанд илүү тохиромжтой. Glycolic ба lactic хүчлүүд нь хүчлийн энэ төрөлдөө хамгийн түгээмэл нь юм.

DAY DAY 365 ALL IN ONE BOOSTING PAD MASK

Маш сонирхолтой энэхүү маск нь Кератин, сэбум, арьсанд наалдсан маш нарийн тоос шороо бохирдлыг цэвэрлэнэ. Серум, лоcьон, эссенц гурвын үүргийг ганц удаагийн түрхэлтээр арьсанд гүн шингээж мөн үхэжсэн арьсыг гуужуулна. Найрлагад нь багтах Витамин С болон В5 нь арьсыг тэжээлээр хангаж, гликоликийн хүчил нь нүхжилтийг багасгадаг бол, Niacinamide ба ургамалын исэлдүүлсэн ханднууд нь эрч хүчтэй гялалзсан арьсыг бэлэглэнэ.

LACTIC ACID

Өөр нэгэн хамгийн дуртай Alpha Hydroxy Acid бөгөөд Glycolic Acid-ын хамтран туслагч юм. Та хэрэв гүүглэдвэл маш олон тооны Lactic Acid-ын тухай нийтлэлүүд гарч ирэх ба биеийн хүчний дасгалтай холбоотой бөгөөд биед дэх хүчилтөрөгчийн хэмжээ буурахаар  lactic acid ыг бий болгодог. Таны биед их хэмжээний lactic acid шаардлагагүй юм. Glycolic acid-ын бас нэгэн түгээмэл орлох хувилбар бөгөөд яг ижил үйлчилгээтэй боловч арай зөөлөн аргаар арьсыг гуужуулж чийгээр хангадаг. Ээдэм шиг үнэртдэг, зарим тохиолдолд ээдмээс гаргаж авдаг байна. 

   С450 BUBBLE PEELING PAD       C200 BUBBLE PEELING PAD 

    

RETINOIC ACID

Ta бидний хамгийн сайн мэдэх хүчил. Витамин А буюу Ret-in-ol. Retinoic хүчил гэдэг нь та retinoid-той бүтээгдэхүүн авах гээд  дэлгүүрээс хайдагдаа. Энэ чинь л шүү дээ. Витамин А-г арьсанд түрхэхэд арьсанд үйлчилгээ үзүүлэхийн тулд retinoic хүчил болон хувирдаг. Өөрөөр хэлбэл ямар ч төрлийн ретинолтой бүтээгдэхүүнийг арьсанд түрхэх явцад retinoic хүчил болон хувирдаг байна. Ретинол нь батга, наранд түлэгдэлт болон хялгасан үрчлээсний эсрэг үйлчилгээтэй ба хамгийн сонирхолтой нь бөглөрсөн гал тогооны угаалтуурт ч хийж болно.

SALISYLIC ACID

Beta hydroyxy acid-ийн төрөл. BHA төрлийн хүчлүүд нь AHA төрлийн хүчлүүдийг бодвол арьсанд илүү гүн нэвчиж өгдөг бөгөөд тослогыг тэнцвэржүүлж хянах чадвартай байдаг байна. Батгатай тослог арьсыг эмчлэхэд тохиромжтой ба маш гүн сайн гуужуулалт хийхэд үр дүн өндөртэй.

AHA & BHA DAILY CLEAN TONER

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцэй арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ. АНА болон папая жимсний хүчил нь арьсыг маш зөөлнөөр гуужуулж цайруулах бол ВНА нь нүх сүвийн бөглөөг гарган илүүдэл тослог болон бохирдлыг гүн цэвэрлэнэ.