Тослог арьстай эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хэрхэн арчлах тухай

Гэрэл цацруулсан арьс, гялалзаж гялтганасан арьстай байх гэдэг нь 2 өөр зүйл юм. Заагтай л гэсэн үг л дээ. Уг заагыг давж байвал та тослог арьстай гэсэн үг юм. Ийм тохиолдол зуны урин цагт ихэвчлэн болох боловч өвлийн улиралд хүртэл гялалзаж гялтганаад байвал та яахын аргагүй л тослог арьстай юм байна. Бэлгийн бойжилтын үед бидний дааврын төвшин нэмэгдэхэд арьс маань илүү их тослогийг ялгаруулдаг. Мөн хүнд элемент химийн бодис бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд, генетикээсээ болж, аль эсвэл цаг агаарааc, ус чийг дутагдсанаас болж тослог арьстай болох тал ч бий.

Тослог арьсны арчилгаа

Тослог арьстай тохиолдолд тосны булчирхай асар их тосыг ялгаруулах бөгөөд үүнээс болж арьсны нүх сүв бөглөрч, хар толгойтой батга, үрэвсэлт батга үүсдэг байна. Тослог арьстай үед нэг их өө сэвтэй арьстай харагдахгүй ч үрэвсэлт юм гарамтгий байгаад байдаг.  Энэ үед бактери илүү үржиж батгашилтыг улам дордуулдаг. Мөн түүнчлэн тослог арьстай үед юм гардаг гардаггүй хамаагүй, арьс тань маш их нүхжилттэй байдаг.  Өөх тосны булчирхай хэт их идэвхжилттэй байна гэдэг нь тос арьсны нүх сүвээр илүү их хэмжээгээр тос гарч нүхийг томруулдаг.

Тослог арьсны нүүр цэвэрлэгч

OIL BALANCING PURIFYING GEL CLEANSER

Энэхүү гелэн суурьтай Purifying Cleanser-ийн гол найрлага нь Bamboo Charcoal (Хусны Нүүрс) бөгөөд энэ нь арьсны тослогжилтын тэнцвэрт байдлыг хадгалж, илүүдэл тос ба хорт бодисыг цэвэрлэх үйлчилгээтэй. Мөн түүнчлэн найрлаганд нь агуулагдах Coconut, Moringa, Willowherb зэрэг ургамалын ханд нь арьсны цэвэр тунгалаг байдлыг хадгалж, сэргээнэ.

Т зоне гэх хэсгээр нүхжилт томрох нь илүү их тохиолддог. Заримдаа тослог арьс чийгшлээр дутах нь ч бий. Хэрэв та тослог арьстай хэдий ч гараараа хүрээд үзэхэд хуурай ширүүн байвал энэ нь таны арьс чийгээр дутаж байна гэсэн үг. Арьс маань тослогтох үед тосны булчирхайнууд усны хомсдолд орж, тослогын хэмжээ буурдаг. Мөн түүнчлэн таны нүүрний будаг удаан тогтоцгүй, бүр матт төрлийн энгэсэг түрхээд ч тогтоцгүй байгаа бол та тослог арьстай гэдэг нь гарцаагүй боллоо.  Тослог арьстай тохиолдолд химийн найрлага өндөртэй бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг зөвлөдөг хэдий ч энэ нь байдлыг улам хурцатгадаг. Бид дээр дурдсанчлан арьс чийгээр дутахад тослогийн булчирхайнууд тослог чанараа алдаж нөхөж авч чаддаггүй. Химийн орц найрлага ихтэй бүтээгдэхүүн хэрэглэхэд хэсэгхэн хугацаанд л тослогийг тэнцвэржүүлэх бөгөөд бүр нүүрэн дээр юм гаргах шалтгаан болж өгнө. Тиймээс зөөлөн орц найрлага бүхий хөөсөн нүүр цэвэрлэгч ба чийгшүүлэгч тос хэрэглэн арьсны балансыг тэнцвэржүүлж арьсыг чийгээр хангах хэрэгтэй.  7 хоногт шавран маск хэд хэдэн удаа тавих нь маш үр дүнтэй ба илүүдэл тосыг арилгаж нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ. Тос шингээж авдаг зориулалтын цаас хэрэглэх, мөн гялалзуулагчгүй (матт) бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь тослогийг бас тэнцвэржүүлдэг, гол нь гоо сайхны ба арьс арчилгааны хэмнэлээ зөв хэвшүүлэх нь тослог арьсны гол арчилгаа юм.

Бидний зүгээс бүсгүйчүүддээ Австралийн байгалийн гаралтай SUKIN брэндийн тослогийг тэнцвэржүүлэх бүтээгдэхүүнүүдийг санал болгох байна.

Тослог арьсны крем

OIL BALANCING CLARIFYING FACIAL TONIC