Нүдний эмч нар нүдний эрүүл мэндэд сайн витаминуудыг нэрлэлээ

Эрүүл нүд бол хамгаас чухал. Нүд бүрэлзэх, хуурайших, үрэвсэх зэрэг нь хэцүү боловч ихэнх хүмүүс үүнтэй тулгардаг.Ихэвчлэн таны хараанд өөрчлөлт орвол та хараа зүйч дээр очдог байх. Энэ нь ч зөв.

Та өдөр тутамдаа нүдний эрүүл мэндэд тустай витамин хэрэглэх нь урт хугацаанд давуу тал болно

Саяхны судалгаагаар витамин С, загасны тос, цайр зэрэг витамин нь нүдний эрүүл мэндэд тустай бөгөөд нүд хуурайшилт, нүдний аливаа эмгэгийг бууруулдаг болохыг баталжээ. Энэ дундаас хамгийн чухал нь болох Омега 3 хүчлийн нүдний эрүүл мэндэд нэн тустай байдаг нь клиникийн судалгаагаар батлагдсан. Бид нүдний мэргэжилтнүүдээс эрүүл нүдтэй байх тухай ярилцлаа.

Хэрэв таны нүд хуурай оргиж байвал та нүдний эрүүл мэндэд сайн витамин өөртөө авч чадахгүй байна гэсэн үг. Загасны тос хэрэглэснээр таны нүдний хуурайшилтыг багасгаж, нүдний эрүүл мэндийг дэмждэг. Мөн хэрвээ та хоолны дэглэмээрээ өөрт хэрэгтэй витаминуудаа авч чаддаггүй бол нэмэлтээр хэрэглэх нь зөв юм. Жишээ нь, загасны тос, ургамлын омега (veggie omega), цайр, витамин С. Нүдний эрүүл мэндийг дэмжихийн тулд өдөрт 2 удаа 600милиграм загасны тос юм уу ургамлын омега ууж хэрэглэх хэрэгтэй бөгөөд давхар цайр, витамин С хэрэглэх нь нүдний ерөнхий эрүүл мэндэд сайнаар зогсохгүй дархлааны тогтолцоог дэмждэг.

Genius Foods номын зохиолч, тархины эрүүл мэндийн мэргэжилтэн Макс Лугавер нүдний загатнаа үүсэх шалтгааныг гаргажээ. Тэрээр “Нүд исэлдэлтэд мэдрэг тул бид биеийн хоногийн хэмнэлээ зохицуулах нь чухал. Богино долгионы урттай цэнхэр гэрэл зэрэг нь стресс үүсгэж хөгшрөлтийг түргэсгэдэг. Антиоксиданттай бэлдмэлүүд нүдийг хамгаалахад тустай бөгөөд нүдний бүтцэд байгалийн нарны тосны үүрэг гүйцэтгэдэг” гэжээ.

40 наснаас хойш жил бүр хараагаа шалгуулах нь нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг олох боломжтойг гаргажээ. Нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүссэн өвчтэй хүмүүсийн төвийн хараа бүрэлзэж, долгионтой хээ харагдах, обьектийн хэмжээг өөрөөр харах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харааны ямар нэг шинж тэмдэг ажиглагдвал та гэртээ өөрөө эмчлэхээс өмнө эмч дээр очиж үзүүлэх шаардлагатай. Мөн витамин дээрх заавар зөвлөгөөг сайн унших нь чухал бөгөөд заавар дээрхээс илүүг хэрэглэж болохгүй.

Ингээд бид нүдээ хайрлах нь ямар чухлыг мэдсэн болохоор мэргэжилтнүүдийн зөвлөсөн нүдний эрүүл мэндэд сайн витаминуудтай танилцъя.

A ВИТАМИН

SolgarDry Vitamin A 5000 IU ($8)

А витамин бол нүдэнд хамгийн чухал витамин юм. А витаминыг харааны эхний хэсэгт торлог бүрхэвч хэрэглэдэг , ялангуяа шөнийн цагаар харах үед. А витамин таны нүдийг тослог байлгана. А витамины дутагдал нь нүдний гадаргууг хуурайшуулж, бүдэг гэрэлтэй үед юм харахад бэрх болгодог.

А витамин дутагдалтай хүмүүсийн нүд хэт хуурайшдаг бөгөөд шөнө юм харахдаа муу байдаг. А витамин дутагдал нь ховор бөгөөд ихэвчлэн гуравдагч ертөнцийн орны иргэдэд элбэг байна. Мөн хүнснээсээ шим тэжээл авч чадахгүй өвчтөнүүдэд элбэг байна.

C ВИТАМИН

Viva NaturalsNon-GMO Vitamin C with Bioflavonoids and Rose Hips($19)

С витамин дахь антиоксидант нь чөлөөт радикал, тогтворгүй молекулаас шалтгаалан нүд болон биед учрах аливаа гэмтлээс хамгаалдаг бөгөөд чөлөөт радикалууд нь хөгшрөлтөөс шалтгаалах нүдний эмгэг, болор цайх өвчнийг хурдасгадаг. Харин антиоксидант нь чөлөөт радикалыг чөлөөлснөөр нүдэнд учрах гэмтлийг арилгана.

ОМЕГА-3 ТОСОН ХҮЧИЛ

Healthy Fats Co.Omega-3 Fish Oil Pills ($19)

Торлог бүрхэвчид агуулагддаг омега 3 тосон хүчил нь харааны эрүүл мэнд болон харааны хөгжилд чухал үүрэгтэй. Омега 3 нь мөн эрүүл нулимсны давхаргыг бий болгосноор нүд хуурайшилтаас сэргийлдэг.

Чанартай загасны тос нь нүдийг чийглэг байлгаж нүдийг хамгаалж, хөгшрөлтөөс шалтгаалах нүдний эмгэгээс сэргийлдэг.

Загасны тосон дахь омега 3 тосон хүчил нь эйсосапентанойк болон докосаксанойк хүчил агуулдаг тул хуурайшилтыг бууруулдаг.

Е витамин, бета каротин, цайр, селен, лютейн, зеаксантин зэрэг нь таны нүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

УРГАМЛЫН ОМЕГА-3 ТОСОН ХҮЧИЛ

Ургамлын омега гэдэг нь микроалгае, шизоцитриумын төрөлд байх омега 3 юм. Энэ нь EPA болон DHA-тэй бөгөөд загасны тосны омега 3-тай ижил. Цагаан хоолтон хүмүүс омега 3-аа нөхөх боломжтой гэсэн үг.

КАРОТЕНОЙД

Carlson Labs Super Beta Carotene($35)

Зарим хүнсний ногоо, өндөг, үхрийн мах зэрэгт агуулагддаг каротенойд нь нүдний сайн найзууд. Лютейн болон зеаксантин нь нүд болон тархинд хуримтлагддаг каротенойд бөгөөд нүдийг исэлдүүлэх стрессээс хамгаалдаг. Мөн дэлгэцээс ирэх ачааллаас нүдийг хамгаалдаг байна. Бета каротин нь мөн каротенойд бөгөөд А провитамин юм. Бид ургамлаас үүнийг авдаг бөгөөд А витамин болж хувирдаг. Тиймээс нүдэнд маш их хэрэгтэй. Каротенойдын дутагдал нь хараагүй болоход ч хүргэдэг.

AСТАКСАНТИН

Puritan’s Pride Astaxanthin($18)

Астаксантин нь мөн ховор каротенойд юм. Энэ витамин нь сахарын ретинопат (сахарын өвчнөөс нүдэнд үзүүлэх нөлөө), нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх, нүдний ачаалал, ядаргаа зэрэгт сайнаар нөлөөлөөд зогсохгүй харааг сайжруулна.

БАРААН НАВЧИТ НОГОО, ЖИМС, ЗАГАС

Эрүүл төрөл бүрийн хоолны дэглэм нүдний хараанд мэдээж сайнаар нөлөөлнө.

Анхааруулга

Хэрвээ таны нүд эсвэл хараанд ямар нэг шинж тэмдэг ажиглагдвал та ямар нэг бэлдмэл, хоолны дэглэм хэрэгжүүлэхээсээ өмнө эмчид хандана уу.