Нислэгийн үед арьсны бохирдлоос хэрхэн зайлсхийх вэ?

Нэг зүйлийг тайлбарлах гэсэн юм: Онгоцонд арьсаа хэрхэн арчилах вэ гэхлээр дийлэнх нь салфеткан маск, чийгшүүлэгч mist л гэдэг л дээ. Энэ нь тийм ч буруу хандлага биш ээ… Бид одоогоор онгоцон дотор маск тавьсан хүн хараагүй, гэхдээ мэдээж хэрэг Та тэгнэ гэж бодож байгаа бол тэр Таны л хэрэг шүү дээ. Oнгоц хөөрөхөөс өмнө Та өөрийн арьсаа хэрхэн арчлахыг бид санал болгоё.

Аялалын үеэр арьсаа чийгшүүлэх нь хамгийн гол боловч үүгээр бүх асуудлыг шийдэхгүй нь ойлгомжтой юм. Иймд арьс арчилгааны хэдхэн бүтээгдэхүүнийг бэлтгэснээр нислэгийн үеэр Таны арьсанд тохиолдож болох сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалж болох юм. Иймд Та бидний бэлтгэсэн доорх мэдээллийг уншсанаар зорьсон газраа хүрэхдээ нүүрэн дээрээ батагтай бууна гэж айхааргүй боллоо.

Хуурай агаар бол бидний дайсан

Онгоцны доторх агаар хуурай гэдгийг бүгд л мэддэг – нислэгийн үеэр агаарын чийгшил ойролцоогоор 20 хувиар буурдаг. Агаар дахь чийгшилтийн дутагдлаас болоод нислэгийн төгсгөлд Таны арьс илүү хуурайшсан биш, харин онгоцноос буухад таны арьс илүү тослогтсон байдгыг  Та мэдэх үү?  Үүний учир нь хуурай агаар нь илүү их хор хөнөөлтэй байдагт оршдог байна: хуурай агаар нь ус орсон бүхнийг, Таны арьсны чийгшлийг хүртэл сордог байна. Үүнээс болоод Та бидний арьс хэдхэн цагийн дотор илүү их тос боловсруулан гадагшлуулдаг байна.

Заримдаа тос бас бидний дайсан болдог

Гол учир нь тос нь өөртөө бактери агуулдаг болохоор арьсыг бохирдуулж, нүүрэн дээр төрөл бүрийн үрэвсэлт батга гаргадаг байна. Та нүүрний тос шингээгч цаасыг заавал авч явж байхыг зөвлөе. Хэрэв байхгүй тохиолдолд, oнгоцонд өгдөг салфеткaг ч болтугай хэрэглэж нүүрэн дээрх илүүдэл тосыг шингээж авах хэрэгтэй. Харин бид нарт Tatcha papers таалагдсан, учир нь хөөрхөн савалгаатай бөгөөд тансаг санагдсан.

Урьдчилан сэргийлэх нь Та бидэнд хамгийн их тохирох арга юм

Үүний өмнө яригдсан тосны тухай Та санаж байгаа биз дээ? Мэдээж хэрэг тос өөрөө бидний арьсанд муугаар төдийгүй арьсны гадаргуу дээрх үхэжсэн арьсны доор тос орвол бүр давхар муугаар нөлөөлдөг. Үүнээс л болоод бид зорьж очсон амралт, ажлын аяллын үеэр арьс ихээр бохирдож, юм гардаг байна. Гэвч бидний аз болж үүнтэй тэмцэх хялбар арга байдaг: яг онгоцонд суухаас өмнө Та үхэжсэн арьсаа гуужуулах хэрэгтэй. Гэхдээ зөөлөн гуужуулагч хэрэглэхгүй бол Таны арьс эмзэглэх магадлалтай юм.

Энэхүү байгалийн гаралтай цэвэр Ургамалаар баяжуулсан зөөлөн гуужуулагчийг нисэхээсээ өмнө туршаад үзээрэй!

Гуужуулсны дараах арьс арчилгаа

Гуужуулсны дараа мэдээж серум түрхэх хэрэгтэй. Aрьс гуужсаны дараа бүтээгдэхүүний найрлага нь арьсны дермис давхаргад илүү гүн шингэх нь хялбар болдог байна. Бидний зүгээс гиалуроны хүчил орсон серум хэрэглэхийг зөвлөж байна.

Одоо Та дуртай маскаа тавьж болно.

Одоо л Та өөрийн арьсаа зөв зохистой бэлтгэсэн юм шиг санагдаж байна уу? Тэгвэл одоо чийгшүүлэгч маск тавьчихвал болох нь тэр. Иймд аливаа илүү чийгшил агуулсан салфеткан маск хэрэглэхийг зөвлөе. Бидний зүгээс энэхүү бүтээгдэхүүнийг санал болгож байна. (доорх холбоосоор орж  та дэлгэрэнгүй мэдээлэл авна уу)

Wish Formula- I’m Pro Ampoule Pad M

Энэхүү ампул маск нь арьсыг гүн чийгшүүлж, тэжээл өгч цайруулж гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Найрлагад нь багтах ургамалын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцхүйц үйлчилгээтэй юм. Аялалаар авч явахад эвтэйхэн ба зарим залхуурсан шөнүүдэд илүү тохиромжтой. Та нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэсэний дараа нь уг бүтээгдэхүүнийг хэрэглээд л өглөө нь толигор арьстай сэрнэ. Өнгөө алдсан болон цонхигор арьсанд маш тохиромжтой.

Wish Formula брэнд нь 2016 оны ХҮЧИРХЭГ БРЭНД (COS’IN KOREA), K-BEAUTY EXPO KOREA -ийн ШИЛДЭГ 10 брэндийн нэгээр шалгарсан юм.