Насандаа тааруулан зовхины тосоо сонгох ёстой

Та өөрт тохирох хамгийн сайн зовхины тосоо олсон уу ?

Хэрвээ үгүй бол үүнийг заавал уншаад үзээрэй.

Нүдний эргэн тойрон дахь арьс хамгийн нимгэн, байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нарийн шугаман, цацраг үрчлээсүүд үүсч, хамгийн түрүүнд хөгшрөлтийн шинж тэмдэг илэрдэг.

Бүсгүйчүүд хорин наснаасаа эхлээд өдөр тутам өглөө, оройн арьс арчилгаандаа зовхины тосыг тогтмол хэрэглэж занших нь чухал. Харин 25 нас хүрэхэд биологийн өөрчлөлтөөс болж найрлагаа нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Энэ янзаараа 55 нас хүртлээ 9 – 10 жил тутам хэрэглэдэг бүтээгдэхүүндээ тодорхой шат дараалалтайгаар шинэчлэл хийх хэрэгтэй.

Хорин настангууд урьдчилан сэргийлэх чухал

Хориос дээш насныхны арьс арчилгаа бол  урьдчилан сэргийлэлт юм. Энэ нь арьсанд хангалттай тэжээл өгч, чийгшүүлнэ гэсэн үг юм. Долоо хоногтоо 1-2 удаа Bat Eye Mask тавьснаар Витамин C, Adenosine, Centella Asiatica, зөгийн балны найрлагатай тул хангалттай чийгшүүлж, хар хүрээг арилгана.

 

Гуч, дөчин настангууд хангалттай тэмцэх хэрэгтэй

Одооноос эхлэн та хөгшрөлтийн эсрэг эрчимтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Өглөө оройдоо заавал Collagen power firming зовхины тос түрхэж, өдөр өдрөөр буурч байгаа коллагенээ нөхөн, арьсаа чийгшлээр хангаарай. Үүгээр зогсохгүй долоо хоногтоо 2-3 удаа зовхиндоо маск тавьж нэмэлт арчилгаа хийнэ. Bulgarian rose water hydrogel eye patch  маск нь залуужуулах үйл явцыг идэвхжүүлж өнгөц үрчлээг багасгахаас гадна арьсыг чангалан, сэргээдэг.

 

Тавин настангууд алдсан бүхнээ нөхөөрэй

Энэ насанд ирэхэд коллаген нийлэгжилт эрс буурч, арьс суларч унжиж эхэлдэг тул 80-аас доошгүй хувийн коллаген агуулсан тос түрхэх хэрэгтэй. Үүнд Collagen power firming eye cream зовхины тос хамгийн сайн тохирно. Мөн зайлшгүй давхар тэжээлээр хангаж, тогтмол массажлах хэрэгтэй байдаг тул Intensive skin barrier eye care set-ийг өнжөөд нэг хэрэглээрэй. Ингэснээр гиалуроны хүчил нь дээд зэргээр чийгшүүлж, маск нь хангалттай тэжээл өгдөг. Мөн роллероор нь массажлах үед цусны эргэлт сайжирч, арьс чангардаг.