Папаяа жимсний 12 гайхалтай ашиг тус

Папаяа жимсний 12 гайхалтай ашиг тус

1. Таны зүрхийг хамгаална

Зүрх судасны өвчин хамгийн том дайсан болоод байгаа бөгөөд үүнд буруу хооллолт ихээхэн нөлөөлж байна. Холестерин исэлдэхэд таны судсыг бөглөж, нарийсгаж байдаг. Харин папаяа жимс таны холестеринд эерэгээр нөлөөлнө. Папаяа жимс нь витамин В, С, Е, бета каротен, лисопенээр баялаг тул холестериний исэлдлийг бууруулдаг.

Тиймээс та папаяа жимсний хэрэглээгээ нэмэгдүүлснээр таны зүрхэнд очих цусан хангамж нэмэгдэж, зүрхний шигдээс болохоос сэргийлнэ.

2. Гэрэлтсэн арьстай болгоно

Папаяа жимсэнд папайн гэх энзим байдаг бөгөөд энэ нь арьсны эсийн гадаргууг гуужуулж, чийгшүүлэх, нүхжилтийг хэмжээг багасгах, үрчлээнээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.

Rhodes to Heaven-н захирал Аннабел Рөүдийн хэлснээр “Папаяа жимсэнд арьсны үхэжсэн эсийг гуужуулах байгалийн гуужуулагч агуулагдсан байдаг ба мөн арьсыг сэргээх өндөр тунтaй антиоксидант байдаг” гэжээ.

Гэрэлтсэн арьстай болгохоос гадна уг жимсний гуужуулах ач тус нь хуурай, хагарсан хөлийн өсгийнд хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Шинэхэн папаяа жимснээс зүсмийг аваад нүүрэндээ 25 минут тавихад л та гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Pawpaw Polis Multi-Purpose Balm

Олон төрлийн үйлчилгээтэй чийгшүүлэх тос буюу гавар нь GREEN LEVEL найрлагатай, EWG сертификаттай уг бүтээгдэхүүн нь наалдж заваарахгүй, арьсанд маш хурдан уусаж шингэнэ. 365 хоногын турш хэрэглэх боломжтой, дээрээс доош буюу толгойноос хөлийн хуруу хүртэл түрхэх боломжтой ид шидтэй гавран тос юм. Арьсыг зөөлрүүлж тайвшруулахад, хүүхдийн арьс ба хүүхдийн нурсан арьсанд, хатаж омголтсон уруул, сайртсан арьс, хумсны илүү мах, хуурай ширүүн тохой гээд л олон зориулалтаар ашиглах боломжтой. Мөн түүнчлэн элсэн чихэртэй холин уруулын скраб хүртэл хийж болно. Мөн гэмтэлтэй үсэнд түрхэн самнаж болно. Өөрийн дуртай чийгшүүлэх тостойгоо 2:1 харьцаагаар холин шөнийн турш тавьж болдог sleeping mask ч болдог. Тэр ч байтугай батга шахсаны дараа ч хэрэглэж болно. Хөвөнд шингээн нүүрний будгыг цэвэрлэх ч боломжтой. Өөрийн хэрэглэдэг шингэн пүдртэй хольж түрхэн гялалзан арьстай болж болно, мөн нүдний тени тавихаасаа өмнө зовхиндоо түрхэж тенийг улам сайн тогтоцтой болгож болно.

Жирэмсэн эхчүүдийн арьс арчилгаанд хэрэглэхэд ч тохиромжтой органик бүтээгдэхүүн юм.

​3. Хоолны шингэцийг сайжруулна

Хоолны шингэцийг сайжруулахад папаяа мөн ач тустай. Таны хоол боловсруулах тогтолцооны стрессийг гадагшлуулан, бодисын солилцоонд оруулж, хоол хүнсийг өмнөхөөсөө хурдан задруулахад тусална.

The Nutri Centre-н Хоол Тэжээлийн Мэргэжилтэн Лорна Драйвэр Давис “Папаяа жимс нь хоолны шингэц сайжруулдаг байгалийн энзим агуулсан тул хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэгээрээ алдартай.Голдуу уургийн шингээлтийг сайжруулдаг. Хоолны шингэцээ зөөлнөөр сайжруулъя гэвэл Caricol гэх 100 % байгалийн гаралтай папаяа жимсний нухшийг хэрэглээд үзээрэй. Энэ нухшийг Хавай дахь Буддын шашины лам нар гаргадаг бөгөөд хий дүүрэх, гэдэс цүдийх, шингэн алдах, өтгөн хатах зэрэг хоол боловсруулах замын эмгэгийг анагаахад олон жилийн турш хэрэглэгдсээр ирсэн” гэжээ.

Шри Ланкад өглөө юм идэхээсээ өмнө папаяа жимсийг зүсээд дээр нь лайм жүүс хийж өглөөний цайндаа иддэг байна. Энэ бол өглөөд хоолны шингэцээ эрүүлээр эхлүүлэх гайхалтай амтат арга юм.

4. Чихрийн шижин өвчинд маш сайн

Уг жимс нь сахрын өвчлөлтэй хүмүүст санаа зоволтгүй идэх боломжтой амттан юм. Мөн папаяа жимс нь антиоксидантын гайхалтай эх үүсвэр тул сахаргүй бодит, боломжийн үнэтэй амттан байх болно.

5. Хөгшрөлтийн эсрэг

Бүсгүйчүүдээ, одоо та өмнөхөөсөө илүү залуу арьстай болох боломжтой болсон. Генийн өөрчлөлттэй хүнснээс татгалзан, антиоксидантаар баялаг хүнс хэрэглэснээр таны арьсанд гаднаасаа ч дотроосоо ч нөлөөлнө.

Дээрээс нь нэмээд папаяа жимсний найрлага дахь алфа гидрокси хүчил (Alpha hydroxy acid-AHA) нь таны арьсыг илүү өнгөлөг, тэжээллэг, өөгүй харагдуулна.

Папаяа жимс натрийн агууламж багатай тул арьсыг чийгшүүлж, уян зөөлөн болгодог.

6. Холестериний төвшинг бууруулдаг

Энэхүү улбар өнгийн жимс нь холестериний хэмжээг бууруулах бас нэгэн боломжит сонголт бөгөөд файбэрээр баялаг хоолны адил бууруулдаг болох нь тогтоогдсон.

Зүрхээ эрүүлжүүлэхийн тулд өглөөний цайндаа хамгийн түрүүнд зүссэн папаяа жимсээ будааны зутанд хийгээд идэх хэрэгтэй. Уг 2 хүнс нь аль аль нь холестерин бууруулах файбэр агуулдаг тул липопротейн буюу муу холестеринийг биеэс гадагшлуулдаг.

7. Фолийн хүчлийн сайн үүсгүүр (өөрөөр хэлбэл амин дэм)

Лорнагийн хэлснээр “Папаяа жимс фолийн хүчлийн эх үүсгүүр тул жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд ихээхэн хэрэгтэй. Папаяа жимсэн дэх фолийн хүчил нь таны гэдсэн дэх хүүхдийг нугасны гажиг, тархи, нуруу нугасны аливаа эмгэгээс хамгаалдаг” гэжээ.
Папаяа жимсэнд таны өдөрт авах фолийн хүчлийн ¼-г агуулагддаг бөгөөд өглөөдөө дотор муухайрах, толгой эргэх зэргээс сэргийлдэг. Тиймээс гэдсэн дэх ургийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс та эхний 3 сарын туршид өдөрт дор хаяж 400мг фолийн хүчил уух хэрэгтэй. Харин та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмсэн болохоос 3 сарын өмнөөс ууж хэрэглээрэй.

8. Хавдартай тэмцэх амттай хэлбэр

Шим тэжээллэг хүнс нь биеийн байгалийн хамгаалалтыг хадгалах үүрэгтэй байдаг. Бусад жимийн адил папаяа жимс ч мөн антиоксидантийн найрлагатай. Гэхдээ бусад жимснээс илүү нь папаяа жимс хавдартай тэмцэр лисопен, бета криптозантин гэх каротенойд агуулсан тул уушагний хавдараас сэргийлдэг.
Аннабелийн хэлснээр Папаяа жимс нь дааврын холбоотой хавдар болон бусад төрлийн хавдрын эсрэг үр дүнтэй тэмцэгч юм. Папаяа жимс нь хөхний хавдран эсийн хөгжлийг зогсоох, үсэрхийллийг зогсоох, эсийн циклийг хэвийн болгох үүрэгтэй“.
Хавдартай тэмцэхэд папаяа жимсийг ногоон цайтай хамт хэрэглээрэй. Энэ хоёр нь хамтдаа хавдрыг удаашруулж, хавдрын эсийг устгадаг.

9. Үрэвслийн эсрэг

Маш олон жилийн өмнө 1942 онд Кристофер Колумб папаяа жимийг үрэвслийн эсрэг үйлчилгээнээс нь болоод“жимсний сахиусан тэнгэр” гэж нэрлэж байжээ. Жимсний протеолитик энзим нь стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдтэй ижил үйлчилдэг байна. Папаяа жимсний зөөлрүүлэх шинж чанар нь үе мөчний үрэвсэл, хаван, ясний сийрэгжилт зэрэг хууч өвчний өвдөлтийг намдаадаг.

Папаяа жимсээр олон үйлдэлд зөөлрүүлэх тос бүтээгдсэн байна. Австралид папаяа-г paw paw гэдэг бөгөөд ийм нэртэй уруул, нүүр, арьсны (хүүхдийн бөгсөнд мөн хэрэглэнэ) тосон чийгшүүлэгчийг гаргасан.Биеийн хуурай хэсэгтээ чийгшүүлэх үүднээс эсвэл шалбарсан хэсэгтээ ч мөн түрхэж болно. Уг тосны хэрэглээнд хязгаар үгүй.

10. Сарын тэмдгийг тогтворжуулна

Папаяа бол сарын тэмдгийн үеийн хайрламаар нэгэн жимс. Сарын тэмдгийн мөчлөгөө тогтворжуулах, мөн цэвэршилтийн үеэр paw paw-г хэрэглээрэй.

Папаяа нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаана.

11. Бэлхүүс нарийсгана

Папаяа жимсний супер энзим болох папайн нь хоолны шингэцийг хурдасгаж, өтгөн хаталтыг эдгээж, усаар хангадаг тул эдгээр нь нийтдээ жин хасахад эерэгээр нөлөөлдөг.

Нэг аяга папаяа жимс 55 калори гэж бодохоор та зуны beach body-даа бэлдэхэд яг болохоор байгаа биз?

12. Нүдний хараа сайжруулна

Папаяа жимс бол хамгийн сайн нүдний даатгал юм. Луувантай ижил папаяа жимс ч мөн каротенойд агуулдаг. Бета каротен, каротенойд лютейн AND зеаксанин нь хөгшрөлтөөс шалтгаалсан нүдний эмгэгийг эдгээхэд чухал үүрэгтэй.

Нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэхээс сэргийлэн өдөрт 3 буюу түүнээс олныг идэх хэрэгтэй.