Арьс чийгшүүлэлтийн итгэмээргүй нууц буюу MIST ашиглах нь.

Жилийн дөрвөн улирал үргэлжилсээр л…

Шинэ он, халуун шоколад, бээлий, малгай, ороолт, дулаан цамц. Цэцэг, ногоо, мод, халуун нар. Шарласан навч, намрын бороо, үүлтэй тэнгэр. Тийм ээ эх дэлхий өөрөө үнэхээр гайхалтай.

Гэвч та энэ эрс тэрс хуурай цаг агаарт тохируулан арьсаа хамгаалахаа мартсан юм биш биз? Хүйтэн цаг агаар нь чийгшил багатай байдаг учраас хүний арьс хэт эмзэглэж хуурайшин, улайлт өгч, ихэр гуужин унах мэтээр хариу үйлдэл үзүүлдэг.

Харин халуун цаг агаар, хүчтэй нар салхинд арьс ихээр гэмтэн стрэссддэг. Тиймээс бүсгүй та арьсаа хамгаалахын тулд MISTийг өвөл зунгүй ашиглаж хэвших хэрэгтэй.

MIST арьсыг хэрхэн чийгшүүлдэг вэ?

Ихэнх арьсны мистүүд гиалуроны хүчил, глицерин. эссэнц тос гэх мэт олон хэрэгтэй орц найрлага агуулдаг учраас хүний арьсанд гүн чийгшил өгдөг. Мөн мист нь хуурайшиж стресстсэн арьс болон батгатай арьсыг чийгшүүлэх аргаар арьсийг сэргээж өгдөг давуу талтай учраас арьсныхаа онцлогт тааруулан зөв мист хэрэглэснээр арьсны асуудлууд (хэт хуурайших эсвэл батга гарах) багасдаг.

Mist хэрэглэхийн нэмэлт ач тус:

Бүх арьсанд тохирдог.

MIST тослог арьс-ний тослогжилтийг тэнцвэржүүлж, хуурай арьсыг чийгшүүлдэг учраас бүх арьсанд тохиромжтой. Мөн түүнчлэн мист нь арьс-ний балансыг хадгалдаг учраас эрс тэс цаг агаараас арьсыг маш сайн хамгаалдаг.

Арьсанд хэрэгтэй тэжээлийг өгдөг.

Mист -нд агуулагддаг олон эрүүл орц найрлага нь нүүрэн дэх нүхжилтийг багасгаж, хэрэгтэй тэжээлийг оронд нь өгдөг. Ийм учраас мист арьс арчилгааны үр дүн, үйлчлэх хугацааг түргэсгэж арьсанд түргэн хугацаанд сайн үр дүн үзүүлэхэд тусалдаг.

Нүүр будалтын төгс суурь болж чаддаг.

Тонepоос ялгаатай нь мистийг чийгшил алдсан гэж тооцож байгаа хүссэн үедээ хэрэглэж болдог ба нүүрний будгийг сэргээдэг. Мөн нүүр будалтын өмнө суурь болгон цацсанаар таны арьс чийгшил авч будаг сайн тогтоож, будагыг арьсан дээр өөгүй гялалзсан харагдуулдаг.

Зуны улиралд арьсыг сэрүүцүүлдэг.

Зуны хэт халуунд бүсгүйчүүд нүүрээ хэрхэн сэрүүцүүлэх тал дээр асуудалтай тулгардаг. Учир нь нүүрний будаг, усны хамгаалалтгүй арьс арчилгааны бүтээгдэхүүнээс болоод бүсгүйчүүд хүүхдүүдийн адил халууцах бүрт нүүрээ хүйтэн усаар угааж чаддаггүй. Энэ тохиолдолд мист арьсыг сэрүүцүүлэхээс гадна хэт халуун хуурай цаг агаарт арьс-ний чийгшил алдахаас сэргийлж өгдөг.

Bulgarian Rose Mist Serum

Хэрвээ та тохирох мистээ олоогүй бол танд Bulgarian Rose Mist Serumийг санал болгож байна.

Учир нь найрлагынхаа 88 хувьд rose water буюу сарнайн дэлбээгээр нэрсэн ус ашигладаг. Сарнайн ус нь батганы сорвийг багасгадаг ба экзем харшлыг намдаадаг. Мөн түүнчлэн витамин а болон витамин ц-ээр баялаг учраас арьсанд хэрэгтэй тэжээлүүдийг өгдөг. Rose flower oil буюу сарнайн эссэнс тос агуулдаг учраас энэ нь бактерийн эсрэг болохоор шархыг хурдан эдгээж, батга гарахаас сэргийлдэг. Citric acid нь арьсны нүх агшаах, арьсны үхсэн эсүүдийг гуужуулах, арьсыг үрчлээтхээс хамгаалах гэх мэт маш олон давуу талтай байдаг.