Зовхины тос хэрэглэх зайлшгүй хэрэгтэй эсэх?

Зовхины тос гэсэн нэр томьёо бүхий бүтээгдэхүүн бас тусдаа хэрэгтэй юу?
Би чинь нүүрэндээ 80 янзын 80 юм хэрэглэдэг хүн шүү дээ гэж боддог л биздээ та?

Бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор ямар нэгэн маркетингийн заль хэрэглэлгүй шудрага үнэнчээр зовхины тосны тухай баримт хүргэж байна.

Баримт N1.Зовхины тос ид шидтэй бус

Зовхины тоснууд ид шидийн юм шиг л зовхины уутанцар, бараан хүрээ, үрчлээг хормын дотор л аргилгачихгүй. Гэхдээ хараахан зовхины тосоо хог руу бүү шидээрэйдээ. Зовхины тосны тухай нэг үнэн баримт дэлгэхэд генетикийн эсрэг бол нэг их үр дүнтэй биш. Өөрөөр хэлбэл зовхины уутанцар ба хар бараан хүрээ зэрэг асуудлууд үүсэхэд маш их хүчин зүйлүүд байдаг бөгөөд нэг хүчин зүйл нь генетик юм. Зарим хүмүүс зүгээр л генетикээсээ буюу удмаасаа зовхины бараа хүрээтэй болчихдог. Үүнийг periorbital hyperpigmentation гэж нэрлэдэг ба зовхины тос хэрэглэхэд ерөнхий зовхины арьсыг цайруулж чадах ч тэр хар бараан хүрээг ор мөргүй арилгаж чадахгүй.

Гэхдээ эдгээр асуудлууд зүгээр ч нэг удмын зүйл биш, нас бол томоохон хүчин зүйл, яагаад гэвэл нас явахын хэрээр бидний арьс уян хатан байдлаа аажмаар алдаж, арьс маань хуурай болж байдаг. Нойр бол өөр нэгэн хүчин зүйл мэдээж. Хангалттай нойр авч чадахгүй бол, нөгөө талаар хэт их унтвал зовхины хар бараан хүрээ нэмэгдэж, зовхины уутанцар улам нэмэгддэг. Мөн түүнчлэн харшил, үрэвсэл ч өөр нэгэн хүчин зүйлүүд юм. Бидний нүүрний бүхий л арьс хоорондоо ямар ч ялгаагүй, нэг л хүний арьс, бүгд л адилхан хөгширдөг, бүгд л нойрноос хамааралтай, харшил үрэвсэлд өртдөг. заавал яагаад зөвхөн зовхиндоо өөр төрлийн тос түрхэнэ гэж та боддог байж магадгүй.

Баримт N2. Зовхины тосыг зовхины маш зөөлөн арьсанд тусгайд нь зориулан үйлдвэрлэдэг.

Товчхондоо зовхины тос 3 үүрэгтэй. Цайруулах, хялгасан үрчлээ ба үрчлээг тэнийлгэх, мөн арьсанд харшил өгөлгүйгээр хэрэгтэй орц найрлагуудыг зовхины арьсанд шингээх.

Нүүрний арьсны хэсгүүдээс хамгийн эмзэг зөөлөн, хамгийн нимгэхэн арьс бол зовхины арьс. Хүний нүд том жижиг маш олон үйлдлүүдийг хийж байдаг. Нүдээ ирмэх, аних, инээх, уйлах тэр байтугай унтахад хүртэл зовхины арьсанд нөлөөлж улмаар хөгшрөлтийн шинж тэмдгүүд болох хялгасан үрчлээ үүсдэг байна.

Зовхины эргэн тойрон дахь арьс бол хамгийн нимгэн хамгийн эмзэг арьс учраас харшил өртөмтгий эмзэг мэдрэг байдаг. Ийм шалтгааны улмаас зохины тос нь нимгэн арьсанд түрхмэгц хурдан шингэдэг байхаар үйлдвэрлэдэг байна.
Зовхины тос нь чийгээр хангаж өгөх үүрэгтэй, яагаад гэвэл нимгэн арьс асар хурдан хугацаанд чийгээ алдаж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илрэх гол нөхцлийг бүрдүүлдэг.

Баримт N3. Тусгайлан зориулсан зовхины тос зайлшгүй шаардлагатай юу?

Тийм. Таны сонсохыг хүсээгүй хариулт ч байж магадгүй. Гэхдээ энэ таны л хэрэг.
Хэрэв та гүн чийгшил өгдөг, элдэв хүчтэй химийн найрлагагүй, хурц үнэргүй чийгшүүлэгч тос нүүрэндээ хэрэглэдэг бол багахан хэмжээг зовхины арьсандаа түрхэж болох л юм.

Гэхдээ хөгшрөлтийн шинж тэмдгүүд хэдийнээ гараад ирчихсэн тохиолдолд зовхинд тусгайд нь зориулсан тос хэрэглэх нь зүйтэй юм. Эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг сэрум эссэнцээ л бодоод үз л дээ. Асуудалтай арьстай бол, жишээ нь нөсөө толботой байлаа гэж үзэхэд нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй сэрум ампул (ретинол, витамин Ц -ын найрлагатай) -ыг хэрэглэдэг. Үүнтэй яг ижил шалтгаанаар зовхины арьс тань хэдийнээ арчилгаа зайлшгүй хэрэгтэй боллоо гэж үзвэл арьс арчилгаандаа зовхины тос нэмэхээс өөр аргагүй, бүр урьдчилсан сэргийлж эрт насандаа ч хэрэглэж эхэлж болно. Арьсаа л сайн сонс. Арьс тань юу хэрэгтэй байгаагаа танд байнга хэлж байдаг гэдгийг бүү мартаарай.

Beauty Secrets -ийн зүгээс маш зөөлөн найрлагатай, химийн орцгүй үр дүн өндөртэй зовхины тоснуудыг танд санал болгож байна.

Хэрэв таны нүдний эргэн тойронд бараа хүрээ үүсчихсэн бол цайруулах үйлчилгээтэй эмгэн хумсны салстын найрлага бүхий Mizon, Snail Repair Eye Cream эсвэл сарнайн охь тосны найрлагатай Aromatica, Rose Absolute Eye Cream– ийг санал болгох байна.

 

Харин хэдийнээ хялгасан үрчлээнүүд үүсчихсэн тохиолдолд торгомсог зөөлөн гелэн бүтэцтэй, volufiline ба polylactic хүчлийн найрлагатай Eco Your Skin, Volufiline15 Eye Essence -ийг санал болгох байна.