Витамин В5-ын арьсанд өгөх ач тус

Pantothenic хүчил гэж  нэршилээр бас танигдсан Витамин В5 нь хүчирхэг В комплекс овгийн нэгэн гишүүн юм.  Провитамин, panthenol (Провитамин В5 гэсэн нэршлээр мөн танигдсан) нь витамин В5 ын спирт агуулсан төрөл юм. Лосьон, чийгшүүлэгч  тос, тосон түрхлэг зэрэг бүтээгдэхүүний найрлагад багтсан тохиолдолд арьсанд түрхэхэд маш сайн шингэхээс гадна уг провитамин нь витамин В5 бол  хувиран арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, эдгээх, сэргээх зэрэг үйлчилгээтэй болно.

Провитамин В5- Чийгшүүлэгч

Провитамин В5 нь усыг өөртөө агуулах өндөр чадамжтай, гэрийн нөхцөлд хэрэглэж болохуйц бүтээгдэхүүн бөгөөд dexpanthenol, d-panthenol or dl-panthenol бүлэгт харъяалагддаг. Чийгийг маш сайн тогтоодог учраас провитамин В5 нь арьсны өнгөн давхаргын үйл ажиллагааг тогтворжуулж, арьсаар алдагдах чийгний хэмжээг багасгадаг. В5 -ыг арьсанд түрхсэнээр арьсны чийг нэмэгдээд зогсохгүй зөөлөн уян хатан байдал ч сайжирдаг.
Хуурай, холцруутсан ширүүн арьсанд маш тохиромжтой.  Провитамин В5 – Эмчлэгч ба Хамгаалагч

Провитамин В5 нь чийгшүүлэгч гэсэн үндсэн үүргээ  гүйцэтгэхээс гадна арьсны эмчлэгч ба хамгаалагчийн үүргийг бас давхар гүйцэтгэнэ.  Арьсанд түрхэхэд загатнаа арилж, өвдөлтийг намдаан, улайлтыг багасгана. Арьсан дээрх шарханд провитамин В5-ыг түрхэж  хэрэглэж болох ба эд эсүүд нь нөхөн сэргэж, илүү бат бэх бөгөөд уян зөөлөн болдог байна. Мөн түүнчлэн “Journal of Dermatological Treatment” сэтгүүлд нийтлэгдсэнээр,  зарим судалгаанаас харахад В5 нь арьсны өнгөн хэсгийг сэргээгээд зогсохгүй үрэвслийг намдаадаг болох нь нотлогдсон. Тэгэхээр В5 нь арьсыг хамгаалах хамгаалалтын үүргийг гүйцэтгэхээс гадна арьсны элдэв харшлаам  хамгаалдаг байна.

Провитамин В5 нь чийгшүүлж, тайвшруулж, эмчлэхийн зэрэгцээ батга, жижиг онгорхой шарх,  нүүрний арьсан дээр биржийсэн тууралт, экзема, шавьжинд хазуулах, шалбархай, наранд түлэгдэлт зэрэгт түрхэхэд маш үр дүнтэй.  

Провитамин В5-ыг хэрэглэх заавар

Арьсандаа сайн шингээж өгөх хэрэгтэй.  Арьсанд сайн шингэсэн тохиолдолд л В5 -ын үр дүн гарна. Арьсандаа түрхээд сайн иллэг хийж шингээх хэрэгтэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой. Мөн В5-ыг нэмэлт витамин хэлбэрээр ууж хэрэглэхэд сайн. 19 ба түүнээс дээш насныханд өдөрт 5 мг В5 уух нь тохиромжтой хэмжээ юм.

Beauty Secrets Tip:

Витамин В5

VITAMIN B5 SHOT

Eco Your Skin брэндийн өндөр концентрацитай витамин В5-ыг танилцуулж байна.

Өндөр концентрацитай, маш өтгөн бүтэц найрлагатай уг бүтээгдэхүүн нь арьсанд зориулагдсан бүтэн хайрцаг витамин л гэсэн үг юм. Витамин В5 нь арьсны энерги хүч чадал гэж нэрлэгддэг ба, арьсны гадаргаас авхуулаад арьсны эс ширхэг бүрд чийгийг маш сайн шингээж өгдөг.  Мөн стрессийн эсрэг үйлчилгээтэй ба шарталтын үед ч хэрэглэдэг. Гадны нөлөөтэй арьсны ядаргаанд маш сайн витамин юм.

Tip : Та өөрийн хэрэглэж буй тосондоо энэхүү бүтээгдэхүүнээс нэг л дуслыг хийхэд гайхалтай үр дүн өгөх болно. Та чийгшүүлэгч тос хайж байгаа бол энд дарж сонирхоно уу?