Бие ба нурууны батгандаа баяртай гэж хэлцгээе

Нүүрний  арьсанд батга гарах нь үнэхээр сэтгэл гонсойлгодог ба өөртөө итгэх итгэлийг нам унагаадаг зүйл, гэхдээ  зарим хүмүүс бүр биеийн батга буюу цээж, хүзүү ,нуруу гэх мэт газруудаар батга гарч шаналж байдаг. Ямар шалтгааны улмаас  ингээд батгашаад байгаа мэдэгдэхгүй, бүр яагаад ч засал авахгүй байх нь бүр ч ихээр биднийг мухардалд оруулдаг. Гэхдээ биеийн батгашилтыг эмчлэх арга замууд байгаа бөгөөд судалгаа  шинжилгээн дээр үндэслэн дараах зөвлөгөөнүүдийг гаргасан байна. Илүү ихээр асуудал дагуулах магадлал өндөртэй хир тааруу орц найрлагатай бүтээгдэхүүнүүээс зайлсхийхийш танд зөвлөж байна.  

Доорх зөвлөгөөнүүдийг дагаснаар маш хурдан хугацаанд цэвэрхэн торгомсог арьстай болохыг батлах байна.

Нурууны батгаа бүр дордуулдаг шалтгаанууд:

Дараах хэдэн шалтгаануудын улмаас нурууны  батга улам ихэсдэг талтай.

Үсний  ангижруулагч:

Үсний ихэнх ангижруулагчын найрлагад нь зөөлрүүлэгч бодис байдаг.  Сайтар зайлахгүй бол нуруу, цээж, хүзүүний арьсны нүх сүв бөглөрөх аюултай. Шүршүүрт орохдоо хамгийн сүүлд биеэ угаагаад сайтар зайлах нь тун зөв арга шүү.     

 

Биеийн хүчний  дасгал:

Дасгалаа хийж  дуусмагцаа шууд шүршүүрт ороорой.  Зөөлөн цэвэрлэгч хэрэглэх нь зүйтэй. Арьсны аливаа гадаргуу  хөлөрөхөд тос, бэлтгэлийн бариу хувцастай наалдан батга гарах нөхцлийг үүсгэдэг. Тиймээс дасгал хийж  дууссаны дараа заавал хөнгөн шүршүүрт орж биеийн батга гарахаас сэргийлээрэй.

 

Биеийн скраб, бие угаагч порлоноос болдог уу? 

Үгүй. Биеийн скраб ба бие угаагч порлон нь биеийн батга гарахад нөлөөлдөггүй. Мөн сайтар үрж маажаад , угаагч порлоноор сайн үрлээ ч биеийн батга арилдаггүй. Бүр харин  ч эсрэгээрээ бактерийн эсрэг бие угаагч шингэн саван хэрэглэлээ ч арилж алга болохгүй шүү.

 

Цагаан хэрэглэлдээ анхаарлаа хандуулах ёстой  юу?

Зарим хүмүүс бодохдоо цагаан хэрэглэлээ  ойр ойрхон солихгүй бол бактери хуримтлагдаж, унтаж байхад тань биен  дээр батга гардаг гэж үздэг. Батга үүсгэдэг нянгууд агаарт амьдрах чадваргүй ба хөнжил дэвсгэрт хорггодон батга  үүсгэдэг байх магадлал өндөр. Тэгэхээр ийм шалтгааны улмаас мөн эрүүл ахуйн талаасаа ч тэр цагаан хэрэглэлээ тогтмол сольж  заншаарай.  

Нуруун болон биеийн батгатай  тэмцэх нэг арга бол биеийн арьсаа  зөөлөн гуужуулах юм.   BS Tips:

C450 BUBBLE PEELING PAD -for BODY

Уг бүтээгдэхүүн нь биеийн үхэжсэн арьсыг маш зөөлнөөр гуужуулдаг бөгөөд нурууны батгыг хатааж, биеийн арьсны нүх сүвний бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй. Гол үндсэн найрлага нь байгалийн гаралтай АНА ба хангалттай хэмжээний витамин С болон ургамалын хандууд юм. Эдгээр олон найрлагын тусламжтайгаар илүүдэл сэбумыг цэвэрлэж, чийгшүүлдэг байна. Нэлээд хэдэн удаа хэрэглэсэний дараа биеийн арьс мэдэгдэхүйц цайрч, бараан толбонууд бүдгэрч, арьс чийгтэй сайхан болно.