Арьсны нүхжилт байх ёстой, гэхдээ нүдэнд ил харагдахуйцаар биш…

Арьсны нүхжилт гэдэг асуудал бол өөрөө маш их толгой эргүүлсэн, басхүү ойлгоход төвөгтэй асуудлуудын нэг юм.

Хүн болгон л арьсны  нүхжилт нь харагдхааргүй жижиг, нүх сүв нь бөглөрөөгүй байгаасай гэж  хүсдэг. Яаж арьсны нүхжилтээ багасгах вэ, эсвэл яаж  бүр нүхжилтгүй болох вэ гэж  бүсгүйчүүд бид хүсдэг. Дараах жижиг зөвлөгөөнд яаж  нүхжилтээ арчлах вэ, яаж бие болон арьсаа эрүүл авч явах вэ, яаж арьсны нүхжилтээ арчилж  батга гаргахгүй  байх вэ гэх зэрэг асудлуудыг өгүүлэх болно.

Арьсны нүхжилтийн 2 хэлбэр байдаг ба үүнд: Тослогоос  үүдэлтэй нүхжилт, хөлрөлтөөс үүдэлтэй  нүхжилт

Тослог, тослогжилтоос үүдэлтэй нүхжилт

Үсний уутанцар гэдгээр нь бас хүмүүс мэддэг. Таны хөлийн тавхай, гарын алганаас бусад биеийн хэсэг бүхэлдээ энэ  үсний уутанцар гэх зүйлээр бүрхэгдсэн байдаг байна. Тослогын нүхжилт харагдахуйц хэмжээний байдаг ба хүмүүсийн яриад байдаг бөглөрсөн нүхжилт, том хэмжээний  нүхжилт гэдэг нь тослогын нүхжилт юм.

Мөн түүнчлэн таны бие бүхэлдээ хөлрөлтөөс үүдэлтэй нүхжилттэй. Гэхдээ эдгээр нүдэнд харагхааргүй маш жижиг хэмжээтэй. Тиймээс хүмүүс нэг их ач  холбогдол өгдөггүй.

Эрүүл нүхжилтийн үүрэг

Таны арьсны нүхжилт маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэнд байх үсний уутанцаруудад байх тосны булчирхайнууд нь тос үйлдвэрлэж, тэр нь арьсны өнгөн давхаргыг гөлгөр болгодог. Арьсны өөрийн натурал тос нь (себум гэж нэрлэгддэг) арьсыг чийгшүүлж, уян хатан болгож  эрүүл харагдахад тусалдаг. Сэбумын үйлдвэрлэлийг зогсоож, нүхжилтээ бүүр байхгүй  болгох гэсний хэрэггүй, харин үүргээ  зөв гүйцэтгэж эрүүл арьстай болоход л анхаарах хэрэгтэй.

Хөлрөлтөөс үүдэлтэй  нүхжилт ч адил үүрэгтэй. Хөлсний булчирхайнаас арьсны өнгөн давхарга хүртэл хөлсийг “аялуулахад” үүрэг гүйцэтгэнэ. Мөн биеийн температурыг хэм хэмжээнд нь барьхад туслана.

Бөглөрсөн нүх сүв ба батга үүсэлт

Батга бол нүхжилтэд үүсдэг эд бөгөөд тосны булчирхай, тосны сүв бохирдож буруу ажиллагаанд орсноос шалтгаалдаг.

Ер нь л таны арьсны нүх үхэжсэн арьс, тослогжилт гээд л бүх л болохгүй бүтэхгүй юмсыг гадагшлуулах маш том үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа энэ прцесс  буруу тийшээ  эргэчих гээд байдаг талтай.  Нүхжилтээр  дээрх бохирдлууд гадагшлахын оронд үсний уутанцарт гацчихдаг. Бүх л батга батгашилтууд үүнээс  л үүдэлтэй. Хар толгойтой  батга, жижиг жижиг улаан тууралтууд, том хэмжээний үрэвсэлтэй батганууд бүгд арьсны  нүх сүв бөглөрснөөс үүсдэг байна.   Батга гаргахгүй байхын тулд арьсны нүхжилтийг үргэлж  цэвэрхэн байлгах ёстой. Үргэлж арчилж байх ёстой  юм.

Beauty Secrets Tips:

DEEP PORE BENEFIT MASK

Эцэст нь хэлэхэд нүх сүв жижигхэн боловч арьсанд тань маш том үүрэг гүйцэтгэдэг.  Өөрийн гэсэн тодорохой ашигтай  үүрэг гүйцэтгэдэг учир нүх сүвээ бүүр байхгүй болгоё  гэж  бодохын ч хэрэггүй. Томорсон нүхжилтэд зориулагдсан эмчилгээний бүтээгдэхүүнүүд ч байдаг.

Тэгэхээр нүхжилт бас тийм ч хэрэггүй эд биш бололтой.  

Нүхжилтийн тухай “баяртай мэдээ”

Нүхжилтийн хэмжээ генетикийн гаралтайгаар янз бүрийн хэмжээтэй байх авч, хэмжээг нь багасгах маш олон аргууд бий. Эхлээд гүн цэвэрлэгээ хийж, давтамжтайгаар гуужуулж байх хэрэгтэй. Дараагийн алхам бол арьсны өнгөн давхаргыг гэмтээлгүйгээр гүн цэвэрлэгээ болон гуужуулалтыг мэргэжлийн гоо сайханчаар хийлгэх. Хэрэв та арьсандаа маш том хөрөнгө  оруулалт хийхээр шийдсэн бол dermatology laser хийлгээд үзээрэй. Энэ нь арьсны уян хатан чанарыг нөхөн сэргээж, арьсны эд эсийг төлжүүлж гол нь нүхжилтийг хянах аппарат юм.   Арьсны  нүхжилт байх ёстой, гэхдээ  нүдэнд ил харагдахаар биш!!!

Beauty Secrets Tips:

APPLE SMOOTHIE PEELING GEL

 

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Нүхжилтийн тухай “муу мэдээ”

Харамсалтай нь нүхжилт томорсоор бүр нүдэнд ил харагдахуйц болдог ба цаг хугацаа өнгөрөх тусам коллагены алдагдал ба уян хатан байдлаа улам алдаж, улмаар арьс суларч сунах үр дагаврыг үүсгэдэг.  

Beauty Secrets Tips:

BLACK CLEAN UP PORE TIGHTENING SERUM